OkMall – Захиалгад суурилсан цахим дэлгүүр гэж юу вэ?
OkMall бол таны хэрэгтэй барааг захиалгаар авчирч хүргэдэг ухаалаг онлайн дэлгүүр юм. Бид агуулахад бараа хадгалдаггүй учраас илүү шинэ, чанартай, үнэн зөв барааг гадаад нийлүүлэгчдээс шууд таньд хүргэдэг.
Яагаад захиалгад суурилсан гэж?
OkMall дээрх бүтээгдэхүүнүүдийг та захиалхад:
Бид гадаад ханган нийлүүлэгчидтэй холбогдоно
Барааг Монгол руу шуурхай тээвэрлэж ирүүлнэ
Гэрийн хаалга хүртэл хүргэлт хийнэ
Ингэснээр та дэлхийн олон төрлийн барааг монголдоо илүү хямд, итгэлтэй, сайхан туршлагатай авах боломжтой.
Эрхэм зорилго
Монголын хэрэглэгчдэд дэлхийн стандартад нийцсэн, найдвартай, хялбар, ухаалаг онлайн худалдааны экосистемийг бий болгох.
Бидний зорилго:
Өргөн сонголттой, баталгаатай бүтээгдэхүүн хамгийн шуурхай хугацаанд хүргэх
Нэг цэгийн худалдааны экосистем Дэлгүүр, карго, засвар бүтээж, хэрэглэгчийн амьдралыг хялбаршуулах
Худалдан авалтын туршлагыг аюулгүй, итгэлтэй, тунгалаг болгох
Монголын цахим худалдааны хөгжилд шинэ технологи, автоматчлал, инновац нэвтрүүлэх
Хэрэглэгч бүрт найдвартай үйлчилгээ + тасралтгүй дэмжлэг үзүүлэх